8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ

2021-10-11 11:30:00

Энэ сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас,
  • 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр.

Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл