8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Гэр шатаж, хоёр хүн амиа алджээ

2021-10-12 14:18:00

Гэр шатаж, хоёр иргэн түлэгдэж, хоёр иргэн амиа алджээ. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага 10 дугаар сарын 12-ны 05:18 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ.

Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтсэн байна. Харин иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар галд өртөж нас баржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл