8o
Улаанбаатар хот
mobile menu

72 мянган ам.долларын өртөгтэй 132 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж ЭМЯ-нд хандивлана

2021-10-13 12:40:00

Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 132 ширхэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж хандивлав.

72 мянган  ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжид хүчил төрөгчийн аппарат 72 ширхэг, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга тус бүр 30 ширхэг байгаа аж.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Эрүүл мэндийн Яамны Төрийн Нарийн бичгийн Дарга Ц.Эрдэмбилэг, Европын Холбооны Хамтын ажиллагааны багийн ахлагч Пьер-Ив Лукас нарын албаны хүмүүс оролцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment