8o
Улаанбаатар хот
mobile menu

Загасанд явсан 53 настай эрэгтэйг эрэн хайж байна

2021-10-13 13:30:00

Загасанд явсан 53 настай эрэгтэй алга болсон дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ. 

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн (“Шижир алт” ХХК-ийн ажилтнууд) загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн Хайлааст багийн Доргинт гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын Цоохор морьт гэдэг газар хүртэл 60 км-т завиар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоож, 10.13-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл