8o
Улаанбаатар хот
mobile menu

COVID-19-ийн 1,131 шинэ тохиолдол РCR-аар батлагдаж, 14 иргэн нас барлаа

2021-10-18 11:39:56

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,131 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 339,536 болж нэмэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 731 нь Улаанбаатар хотод,
  • 400 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл