8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр иргэн ОСОЛДЖЭЭ

2021-10-18 11:41:31

 

Төв аймаг, Заамар сум. Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар “Шижир-Алт" ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

2021.10.17-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар тус сумын Хайлааст багийн “Доргонт" гэдэг газраас “Туулын гүүр" гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, 3.5 мзтрийн гүнд 4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, 2021.10.18-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
maschin ybach zam, guuriin bariaad ogoldoo !!! , tegej chun olnooroo uchechgui schuudee, ene tor zasag oligtoichon ajillaa chiigeechee boon ydargaa baich umaa
2021/10/19 202.179.26.151