8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ

2021-10-18 14:00:00

Улсын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд нийт 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14860 тонн тэжээл тус тус бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс аймгуудын аюулгүй нөөцөд нийт 2450 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 2190 тонн тэжээл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд нийт 39010 тонн өвс, 12720 тонн тэжээл, малчдын түвшинд 1.23 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 0.9 мянган тонн дарш, 132 мянган тонн хужир шүү бэлтгэх юм.

Малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл ажлын явц есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 791.9 мянган тонн өвс, 22.1 мянган тонн ногоон тэжээл, 1.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.9 мянган тонн гар тэжээл, 1.3 мянган тонн дарш, 31.5 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгэж, гүйцэтгэл 52.7 хувьтай байгааг ХХАХҮЯ-наас мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл