8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахуйн гал түймрийн улмаас хоёр хүн угаартаж, 13 настай охин түлэгдсэн байсныг эмнэлэгт хүргэжээ

2021-10-18 14:52:19

Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өчигдөр 23:50 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт орших дунд Дарь-Эхийн нэгэн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгшой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус гудамжинд 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байв.

Гэвч гал түймэрт 44 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй нар угаартаж, 13 настай охины хоёр гар, хоёр хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл