8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтэд тустай ажил хийх ялтнуудын ажлын цагийг хурууны хээгээр бүртгэдэг болжээ

2021-10-19 13:30:00

Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа иргэдийн ажилласан цагийг хурууны хээгээр бүртгэх ажлыг эхэлүүлж, эхний ээлжинд тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт хурууны хээ унших төхөөрөмжийг байрлуулсан байна.  

Ингэснээр ажил олгогч байгууллагын ажилтан нийтэд тустай ажил хийх иргэдийн ажилласан цагийг бүртгэхэд гаргадаг байсан зөрчлүүд арилж, ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд бүрэн бодитой эдлүүлэх боломж бүрдэх юм.

Туршилтаар хэрэгжүүлж буй уг арга хэмжээг цаашид дүүргийн хэмжээн дэх нийт ажил олгогч байгууллагуудад суурилуулахаар төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл