
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө олдсон тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Өрөөнд нь нэгжлэг хийсэний дараа АТГ-аас түүнийг саатуулжээ. Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              