8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны эхний есөн сард манай улсын 214900 иргэн гадаадад зорчжээ

2021-10-21 11:30:00

Манай улсын хилээр энэ оны эхний есөн сард 488.6 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 574.7 мянгаар буюу 54.1%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Эхний есөн сарын байдлаар 249.4 мянган зорчигч манай улсын хилээр оржээ. Тодруулбал,

22.4 хувь нь Гашуунсухайт,
19 хувь нь Замын-Yүд,
14.9 хувь нь Шивээхүрэн,
7.4 хувь нь Буянт-Ухаа,
4.6 хувь нь Алтанбулаг,
31.7 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж.
Улсын хилээр орсон зорчигчдын 221.9 мянга буюу 89 % нь Монгол Улсын иргэн байсан бол 27.4 мянга буюу 11% нь гадаад улсын иргэн байв. Харин манай улсын 214.9 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ эхний есөн сард гадаадад зорчжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл