8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахим залиланд өртсөн 14 иргэний гомдлын ихэнхийг барагдуулжээ

2021-10-21 15:51:18

Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт цахим залиланд өртсөн харилцагчдын асуудлаар ирсэн гомдлын дагуу тус байгууллагаас “Хаан банк”-д ханджээ.

Тэгвэл Хаанбанкнаас Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хариу хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт тус банкнаас нэг бүрчлэн хүлээн авч уулзан санал, гомдлыг судлаж 14 харилцагчийн нийт хохирол болох 54,375,000 төгрөгөөс 52,675,000 төгрөгийг харилцагчдад олгоод байна.

Цахим залиланд өртсөн харилцагчдад тэдгээрийн хүсэлтийг харгалзан эрх ашгийг хамгаалуулахаар хуульч, өмгөөлөгчтэй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллан ажиллаж байгаа тухай мэдэгджээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment