8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаар: 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

2021-10-25 09:46:12

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх төлөв гарчээ.

Өнөөдөр  20:00 цаг хүртэл нийт нутгаар хур тунадас орохгүй ч нутгийн баруун хагаст баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл салхитай байна.

Өнөө шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн.

Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Аравдугаар сарын 26-30-ныг хүртэлх өдөр урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26, 29-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл