8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга Ерөнхийлөгч болоод энэ хэргээ хамгаалсан бол “уучлаарай” гэж хэлье

2021-10-25 13:57:16

БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ  мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Тэрээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нарыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, мэдээллийг өнөөдөр Авлигатай тэмцэх газар өгч байна. Х. Баттулга 2012 оноос эхлэн шалгуулж, шүүхэд шилжихэд бэлэн болоод байсан ч Ерөнхийлөгч болсных нь дараа түдгэлзээд байсан Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын хэрэг буюу 250 сая ам.долларын хохиролтой эрүүгийн хэргийг сэргээн шалгуулна.  АТГ мөрдөөд хэргийг нь прокурор боогоод яллах дүгнэлт үйлдэхээр шүүхэд шилжүүлсэн байх үед Х.Баттулга Ерөнхийлөгч болчихсон.  Өөрөөр хэлбэл  хэрэг нь тусгаарлалтад байгаа. Х.Баттулга ерөнхийлөгч болоод энэ хэргээ хамгаалсан бол “уучлаарай” гэж хэлье. Монголын шүүхээр Х.Баттулга шалгуулсны дараа иргэд шалгуулаарай.  Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж худалдаж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэх цаг болсон. Тэгээд эрэмбээрээ араас нь би шалгуулна.

Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.

Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна. Үндэсний аудитын газраас Хөрөнгө оруулалтын банкны дүгнэлтийг ил болгохыг шаардаж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ӨВГӨН
ХУЛГАЙЧ НАРАА ТАА НАР УЛСЫН МӨНГИЙГ ЛУЙВАРДАХ ХУЛГАЙЛАХ АРГААР БАЯЖСААР ҮНЭ ӨСӨЖ ТЭТЭВГЭРИЙХЭН ХОНОГИЙН ХООЛГҮЙ БОЛСООР 350 ДЭЭР НЭМЭХ СЭТГЭЛ АЛГУУ
2021/10/30 59.153.115.57
үздээ харлаа
Ц Нямдорожийн Анбаарыг харлаа Миний байшан бусдын хажууд Анбаар гэж хэлсэн Ц Нямдорож одоо үнэнийг хэлэж хар тэвтэрээн нээхгүй юм уу Гэмт гэрэгтэнг нууж байгаа энэ хүнээс шүүх айсан уу
2021/10/30 59.153.115.57
Ухнаа
Энэ нөхөр Баянхонгорын хулгайчуудын нэг дээ өөрөө ариун явдалтан мөн үү? Хөх хотод консул байхдаа баахан машин тэрэг будлиулсан гар шүүдээ
2021/10/25 202.126.93.243
  • Recent
  • Most Read
  • Most Comment