8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ

2021-10-27 13:00:00

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Буянтын нарийн жалга” гэдэг газар 33 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага 10 дугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэлтэст иржээ. 

Дуудлагын дагуу сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 16:30 цагт эхлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоожээ. Улмаар 10 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment