8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна

2021-10-28 13:14:54

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн. 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19"-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19.1 хувьтай байгааг УОК-оос мэдээллээ. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл:

  • 0-4 нас 26.2 хувь
  • 5-9 нас 33.9 хувь
  • 10-14 нас 28.1 хувь
  • 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.

Халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ.
Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шууданч
Гэр бүлийн орчноос гэдэг чинь харин шал худлаа шүү... Анги танхим дээрээ л авдаг... Энийг бүгд мэдэж байгаа... Ер нь бол төр засгийн бодлого үнэн тэнэг явж байгаа даа... хариуцлага тооцох л байх
2021/10/28 192.82.66.181