8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв талбай дээгүүр автомашинтайгаа явсан жолоочийг саатуулжээ

2021-11-05 09:42:34

Төв талбай дээгүүр автомашинтайгаа зорчсон иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулжээ.Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 02:30 цагийн орчимд Тоёота Приус маркийн автомашин Д.Сүхбаатарын талбайд зорчих хөдөлгөөн үйлдсэн гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, 41 настай эрэгтэйг саатуулсан байна.

Тухайн иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар, урьдчилсан байдлаар тухайн иргэнийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hezee ch suhiin talbaig hondlon avtomashin zorchij baigaagui.
2021/11/05 73.176.171.37
hh
huuchin yavdag l baisan sh dee
2021/11/05 202.9.40.174