8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга явуулна

2015-11-24 16:25:00

Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/893 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийг тус тус батлав. Нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах төлөвлөгөө, шаардлагатай төсвийг баталж, ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл