Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийн амийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал тус дүүргийн зургаадугаар хороо, 104 дүгээр байр есдүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 5 настай хүү, 3 настай, охин гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.