8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлохыг завдан хаалгаа онгойлгохгүй байсан иргэний цонхоор нь орж аварчээ

2021-11-19 10:30:03

Амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байсан иргэний цонхоор онцгойгийн албан хаагчид орж амийг нь аварчээ

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны орон сууцанд амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:15 цагт өгчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 20:23 цагт очиж, дээд талын айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, 38 настай эмэгтэйг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл