8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 30-н хүртэл хойшлуулав

2021-11-19 10:34:53

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өчигдөр 10:00 цагт товлосон байв.

Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгаланд нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлсэн байна. 

Үүнийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл