8o
Улаанбаатар хот
mobile menu

Шалгалтын явцад 816 зөрчлийг арилгууллаа

2021-11-19 11:00:00

Онцгой байдлын байгууллагаас “Төр, захиргааны барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

   Хяналт шалгалтад 463 төр, захиргааны барилга байгууламжийг хамруулан, гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2931 зөрчил дутагдлыг илрүүлж, шалгалтын явцад 816 зөрчлийг арилгуулсан юм.

  Харин бусад зөрчлийг арилгуулах албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.

   Барилгын дотор талд галын дотуур усан хангамжийн систем ажиллагаагүй,  гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг байрлуулаагүй, дутуу, нөхөн хангалт хийгээгүй, аврах зам гарцыг хаасан, цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment