8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймгийн хоёр суманд хээрийн түймэр гарчээ

2021-11-19 15:30:00

Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалантын дөрөвдүгээр багийн “Шар хөл” гэдэг газар Хээрийн түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:23 цагт сумын Онцгой комисс хүлээж авсан байна. Дуудлагын дагуу Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, 14:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт 160 га орчим талбай шатжээ. 

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалантын нэгдүгээр баг “Гутлын –Ул” гэдэг газар хээрийн түймэр гар, 16 га талбай шатжээ. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан байна. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллан 15:10 цагт хээрийн түймрийг бүрэн унтраажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл