8o
Улаанбаатар хот
mobile menu

“Марзан Шарав цогцолбор”-ыг Туул голын дагуу Чингисийн хүрээ орчимд байгуулах саналыг салбар яам руу уламжилна

2021-11-21 10:00:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдааны үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршилд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment