8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана

2021-11-24 10:41:19

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаагаар талууд Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг дэмжиж, дундаж давхаргын өсөлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог бий болгоход чиглэсэн нийт 16 хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Дашрамд дурдахад Төрийн банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй, 2.4 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 95 орчим хувь нь дундаж болон дунджаас доогуур давхаргын харилцагчид байдаг онцлогтой.  

 


Уг хөтөлбөрүүд хэрэгжсэнээр бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн Төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2021/11/28 197.211.58.121