
Ч:39 чиглэлд иргэдэд үйлчилдэг “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийтийн тээврийн жолооч автобусан дотроо тамхи татсан, зогсоолгүй газар зорчигч буулгасан зэрэг зөрчлүүд гаргажээ. Улмаар хуулийн дагуу шийтгэл ногдуулж тухайн жолоочийг сургалтанд хамруулахаар болсон байна. Мөн “Тэнүүн Огоо” ХХК-д шаардлага хүргүүлжээ.




