8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2021-11-26 12:06:16

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Түүнчлэн 10, 11 дүгээр сард олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөсөн бүрхүүл хүн, мал, машин техник зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2021/11/28 197.211.58.121