8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

2022-01-11 11:24:00

“Хуримтлалтай хүүхэд” бодлого 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилж байна.

Ингэхдээ эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд  хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

Эцэг эх, асран хамгаалагчид хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Мөн дүүргийнхээ халамжийн хэлтэст хандаж болно.

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлтээ гаргажээ. Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 20-нд олгоно. Хүсэлт гаргаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь орох юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment