8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ

2022-01-11 11:26:33

Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д  Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид  3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл