8o
Улаанбаатар хот
mobile menu

А24: Монголын анхны хог хаягдлыг дахин ашигласан дэлгүүр

2022-01-12 12:01:00

“Хүний эрүүл мэнд байгалиас, Байгалийн эрүүл мэнд хүнээс” гэсэн уриатай  Улаанбаатар хотын анхны эко дэлгүүр нээгджээ. Тэд одоогоор 30 гаруй байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ борлуулж байна.

Тус дэлгүүр тавилга, чимэглэлийнхээ 90 хувийг хог хаягдлыг сэргээн засварлаж, дахин ашиглаж хийжээ.  Мөн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хог хаягдлыг дахин ашиглах талаар сургалт явуулдаг байна.

 Дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга энэ талаар “Бид 4 жилийн өмнө брэнд Eco life Mongolia брэндийг үүсгэж, хэрэглэгчээ бэлдэхийн тулд хог хаягдлыг хэрхэн дахин ашиглах талаар олон төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэж хэрэглэгчээ сургаж ирсэн” гэв. 

Г.Гантулга, үүсгэн байгуулагч, Eco life Mongolia дэлгүүр

“Эко лайф Монголиа брэндээ үүсгээд бид 4 жил болж байна. Дэлгүүрээ нээгээд 4 сар болж байна. Манайх ковидын хүндсэн үед нээгдсэн. Дэлгүүрээ нээсэн хүнд цаг үед хил гааль хаагдсан болохоор бараа материал, барилгын материал өссөн үнэ маш их өссөн. Гэсэн ч бид энэ эрсдэлээс айхгүйгээр бизнес эрхлэгчид болон залуу үедээ уриалж, хоёрдогч түүхий эд буюу хог хаягдал ашиглан дэлгүүрээ байгуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар ингэж тохижуулсан дэлгүүр Монголдоо анхных гэж харж байгаа. Манайх шиг эко бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд байдаг хэдий ч бид орчин нөхцөлөө хоёрдогч түүхий эд ашигласан гэдгээрээ давуу талтай. Бид мөн дэлгүүрээс гадна, сургалтын үйл ажиллагаагаа гол болгодог. Ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг маш их явуулж байна. Хэд хэдэн сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллаж, багш нарыг нь хог хаягдлын менежментийн чиглэлээр сургаж байгаа.

Б.Намуун, үүсгэн байгуулагч, Eco life Mongolia дэлгүүр

“Бид ээжүүд болон хувь хүмүүсийг дэмжиж ажилладаг. Яагаад гэхээр хил хаагдсан энэ хүнд цаг үед бид илүү өөрсдийн ур чадвараа гаргаж, бие биенээ дэмжиж ажиллаж ёстой гэж харж байгаа. Жишээ нь Туул голийн эрэг дээр амьдардаг байсан гэр бүл хүүхдүүддээ хаягдал модоор тоглоом хийж өгсөн. Тэдний хийсэн тоглоом маш сонирхолтой байсан болохоор өнөөдөр брэнд бүтээгдэхүүн болчихсон байгаа. Тоглоход маш хөөрхөн, бас их чанартай харагдаж байгаа биз. Хэрэв  2 хүүхэдтэй бол үүнийг уралдуулж тоглож болно. Мөн бид хог хаягдлыг бууруулахаар хүүхдийн сокны шилийг дахин ашиглаад арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж зардаг. Мөн сонингийн цаасны хаягдлыг их ашигладаг. Бид хаягдлаа цуглуулах үедээ сошиал хуудсандаа зар оруулахаар өвөө нар ихэвчлэн уншсан сонингоо авч ирж өгдөг.

Эх сурвалж: 

A24 News Agency Mongolia

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment