Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг ёстой дур зоргоороо гишгэлдэг "Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат гэж хэн бэ. Бидний сайн танил “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэднэ. Түүний талаар Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг ёстой дур зоргоороо гишгэлдэг тухай мэдээлэл өмнө нь хэвлэлээр нэлээд гарч байсан. Муу муугаараа нэгэт танил болсон А.Эрдэнэбат 1977 онд төрсөн 40 настай бизнесмэн залуу. Тэрбээр Японд Олон Улсын эдийн засгийн чиглэлээр суралцаж ирсэн байна.
Тэрбээр 2004 онд “Лайв Энержи Групп”-ыг үүсгэн байгуулж уул уурхайн бизнест хүч үзэж эхэлсэн. 2005 онд “Шинэ шивээ” компанийг байгуулаад авсан сүйхээтэй эр.
Одоогоос 3 жилийн өмнө А.Эрдэнэбатын “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар цацагдаж байсан. Үнэн хэрэгтээ “Лайв Энержи Групп”-ийг урдаа барьсан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөр анхнаасаа Айраг сумын нутаг дахь шохой чулууны ордыг Хятадуудад олж өгсөн нэгэн юм байна. Учир нь “Мизу” компани гэдэг нь үнэн хэрэгтээ “Лайв Энержи Групп”-ын охин компани биш. Харин жинхэнэ эзэн нь “Damo” resources Limited гэх БНХАУ-ын компани аж. Тэгэхээр Хятад улсын энэ компани Монголын нутаг дахь шохой чулууны ордод эзэн суучихаад, тэрийгээ “Мизу” гэдэг нэрээр халхавчлан, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ энэ тэр гэж баахан үлгэр ярьж явсан удаатай.
Гол нь Амалхааны Эрдэнэбат нь “Damo” resources Limited гэх хятадын компанийн Монголд эзэмшдэг олон орд газруудыг цээжээрээ хамгаалж ирсэн нэгэн юм. “Damo” resources Limited нь Монголд хэд хэчнээн орд газар эзэмшдэг болохыг илтгэх зургийг та дороос харж байна.
Мөн үүнээс гадна Их аварга асашёорюү Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган доллар хулхидсан тэрбээр "Нуклер энержи монголиа”ХХК-ийг байгуулахад хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг залилан, компанийн хамтран эзэмшигч болох Ц.Соёмбыг мэхэлж, арав гаруй саяар хэмжигдэх долларыг завшжээ. Мөн ураны хоёр ордын хайгуулын лицензийг ашиглан Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас 13 сая ам.доллар хууран мэхлэсэн хэрэгт холбогдож Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан ч, түүнтэй холбоотой хэргүүд Прокурорын шатанд ирэхээрээ л буцчихдаг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтоод байгаа юм. А.Эрдэнэбат нь Ц.Соёмбоос компани, лиценз гэхчлэн байдаг бүхнийг нь хууль бусаар булаан авч, улмаар барьцаа хийн, цааш хэд хэдэн газар дамлан, хэтэвчээ түнтийлгэсэн хууль бус олон хэргээ хуулийн гадуур үлдээхийн тулд Прокурорын байгууллагад авлига өгсөн гэх зүйлийг өөрөө ах дүүдээ хэлж ярьж, сүрийг үзүүлж явдагийг хэлэх эх сурвалжууд бий.
Түүнчлэн А.Эрдэнэбат нь өөрийн хууль бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг хүргэж байна.
1. Улсын прокурорын орлогч Ц. Мөнхбатад ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
2. ЦЕГ-ын УМБГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөрд ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгсөн.
3. ЦЕГ-ын УМБГ-ын Үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Ц. Цогтбаяр нь “ Жапантаун”-д худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг А.Эрдэнэбатаар төлүүлсэн, гэр бүлээрээ Хайнан аралд амрах, зугаалах зардлаа мөн А.Эрдэнэбатаар даалгуулсан гэх мэт хахуулийн хэрэг яригдаж байна.
Түүний нэр холбогддог залилангийн хэргүүдийн заримыг нь нэрлэхэд:
1.“Инвидити“ компаниас 5 000 000 ам.доллар,
2. “Лайв Энержи Групп” ХХК-д орж ирсэн 20 000 000 ам.долларыг хувийн дансандаа шилжүүлэн авч залилсан,
3. “Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн 30 000 000 ам, долларын 70%-ийг хувьдаа авсан зэрэг олон үйлдлүүд бий аж.
Түүний энэ мэт олон авилга хээл хахуулийн хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй алга болсон талаар эх сурвалжууд дуулгаж байна.