8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна

2022-01-13 10:56:53

Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтэйн уулс, Халх голын саваар, 13-нд Могнол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар  ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment