8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эмнэлгийн ор зохицуулалттай холбоотой мэдээлэл авах бол 77330404 утсанд хандана"

2022-01-13 11:30:00

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.  Ор зохицууллатын багийн даргаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажиллаж байгаа ба ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна.  Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж байгаа юм. Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг УОК-ын Шуурхай штабаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment