8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ

2022-01-14 10:38:18

Даян аварга Н.Батсуурь өчигдөр  Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн бөхийн барилдаанд  зодоглохоор очсон ч барилдуулаагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ асуудалд олон таамаг явж байгаа. Тэгвэл Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа тайлбар оруулжээ.

Тэрбээр,  "Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн. Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй. Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ. Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа.

 

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр маш том эргэлзээ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй" гэжээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Яаг үнэн цолыг нь хурааж эрхийг нь хас даян аварга гээд дараарай бөхийн өргөөнд танхайрч болдгүй..энэ бол шууд танхай нь асуудал цол ихдээд цолийг хас барилдах эрхийг нь нэг мөсөн хас үзэгч иргэдэй
2022/01/17 202.126.89.72
цогт
энэ пиздааг хэн ялгаварласан гээд байгаа юм бэ? цолыг нь хураагаад эрхийг нь хас
2022/01/15 192.82.91.204
Durvud Buh
8 jileer hasah yostoi shuu, hamt bsn Uvs nuur galiinhan meddeg yum
2022/01/14 64.119.22.106
Лхагва
Шудрага ба шудрага бус гэж ялгаж л таарна. Допинг хэрэглэх үедээ энэ талаар бодох байждээ.
2022/01/14 66.181.160.112