8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Уртнасан: Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна

2022-01-18 09:39:36

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй" хэмээн бичжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment