Австрийн засгийн газар 2019 он хүртэл нийт 50.000 цагаачийг эх оронд нь буцаахаар шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн шалтгаанаар Австрид түр оршин суугаа Морокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гамби улсын хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаахаар болсон байна. Нутаг буцах иргэд 10 хоногийн дотор буцах ёстой аж. Цагаачдад сайн дураараа гарч явах боломж олгосон байна. Хэрвээ 10 хоногийн дотор сайн дураараа гарвал, 500 еврогийн урамшуулал олгохоо мэдэгдсэн байна. Үгүй бол тэднийг хүчээр баривчилж нутаг буцаах гэнэ.