Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хоёр хүн чононд ноцуулсан хэрэг гарсан байна. Чоно хүн рүү зүгээр дайрдаггүй. Галзуу өвчний сэжигтэй чоно, үнэг хүн рүү дайрах тохиолдол бий. Тиймээс хүн рүү ноцсон чоныг галзуу өвчтэй сэжигтэй гэж үзэж байна. Одоогоор хоёр хүнийг аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтүүлжээ. Өвчтөнүүдэд сэргийлэх вакцин болон ийлдэс эмчилгээ хийж байна.
Чононд ноцуулж эмнэлэгт хэвтжээ
2015-11-25 07:40:00