8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд III тунгийн дархлаажуулалтын явц 51.8, IV тунгийнх 4.4% байна

2022-01-24 09:43:13

Нийслэл дэх коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт өчигдөр вакцин

  • I тунд 22,
  • II тунд 17,
  • III тунд 393,
  • IV тунд 321 буюу нийт 753 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,495 (77.1 хувь), 16-17 насны 27,019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл