8o
Улаанбаатар хот
mobile menu

Машиныхаа арааг шилжүүлэлгүй бууж, сандрахдаа хаазаа андууран гишгэсний улмаас орон сууц мөргөжээ

2022-01-25 10:09:11

Орон сууцны байр мөргөсөн зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, өчигдөр 13:00-14:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо "К ЭЙЧ" хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн осол гарсан.

Тус мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсны улмаас орон сууцыг мөргөсөн байна.

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарчээ.

Иймд жолооч нар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж, сайтар шалгахыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Төлбөрийн чадвартай л хүн байна даа, засч янзлаад өгчихнө биз. Хүүхнүүдэд иймэрхүү алдаа гардаг л юм.
2022/01/25 202.126.92.226