8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт борлуулж байна

2022-01-26 09:48:17

Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. Таван толгой түлш ХХК-иас өгсөн мэдээллээр хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн аж. Одоогийн байдлаар тус компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэл рүү түүхий нүүрс оруулж ирэх зөрчил буурахгүй байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment