8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн зүг мөр гаргах ёс

2022-01-26 09:54:59

XXVII жарны “Сайжруулагч “хэмээх усан бар жилийн шороон үхрийн зурлага 

Шороон үхрийн шинжээр нь үзвэл дөрвөн шийр, толгой нь хөх, бие нь ногоон, хоёр чих, эвэр, сүүл нь шар өнгөтэй байна. Үхэр хариулаач нь шар дээл, ногоон бүстэй, унгасан шилбүүртэй идэр залуу үхрийнхээ баруун талд яваагаар дүрслэгджээ.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал  дөрвөн улирлын эхэнд хур ус ихтэй байна. Тиймээс хүйтэн болоод бадган өвчин дэлгэрэх нигууртай. Үхэр хариулаач нь залуу хөвүүн учир залууст их сайн бол нялхас, хүүхдүүдэд дунд зэрэг, өтгөс буурлуудад ширүүн жил болно. Тиймээс иргэд хувцас, хоол хүнсээ тохируулж хэрэглэх хэрэгтэй.

Үхэр хариулаач нь унгасан шилбүүр барьсан нь ард түмэн ноёд хоорондоо эвтэй байхыг сануулж, захиж байгаагийн шинж. Ерөнхийдөө энэ жилийн хувьд маш сайхан жил болно. Дэлхий нийтээр энх амгалан байна.

Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас үүдэж тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог гэж Монголчууд эрт дээр үеэс үзэж ирсэн.

Сар шинийн нэгэнд мөр гаргах ёс /хий насаар/

Гал хөлөлд суусан 1,9,17,25,33,41,49,57,65,73,81,89,97 настай эр хүн, 5,13,21,29,37,45,53,61,69,77,85,93,101 настай эм хүн зүүн урд зүгт гараад урдаас ирнэ.

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж/ чүдэнз зурах/, тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна.

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2,10,18,26,34,42,50,58,66,74,82,90,98 настай эр хүн,4,12,20,28,36,44,52,60,68,76,84,92,100 настай эм хүн баруун зүгт гараад урдаас ирнэ.

Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3,11,19,27,35,43,51,59,67,75,83,91,99 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ.

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж,  хойд, урд зүг рүү цацна.

Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан 4,12,20,28,36,44,52,60,68,76,84,92,100 настай эр хүн, 2,10,18,26,34,42,50,58,66,74,82,90,98 настай эм хүн зүүн хойш гараад баруун хойноосоо шороо,чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан 5,13,21,29,37,45,53,61,69,77,58,93,101 настай эр хүн, 1,9,17,25,33,41,49,57,65,73,81,89,97 настай эм хүн урагш гараад хойноос ирнэ /Энэ жил огторгуйн хар нохойн ам зүүн зүг рүү харж буй тул эмийн зүгт гарна. Учир нь жилийн амин махбод руу хар нохойн ам харвал тэр зүгт буй цог хойморийн зүгийн цээрийг гаргадаг аж/

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас гол дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү  цацна.

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан  6,14,22,30,38,46,54,62,70,78,86,94,102 настай эр хүн, 8,16,24,32,40,48,56,64,72,80,88,96 настай эм хүн баруун хойш гараад зүүн хойноос ирнэ.

Засал: Салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд хойд зүг рүү цацна.

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7,15,23,31,39,47,55,63,71,79,87,95 настай эрэгтэй, эмэгтэйчүүдийн хойш гараад зүүн зүгт ирнэ.

Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна.

Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан 8,16,24,32,40,48,56,64,72,80,88,96 настай эр хүн, 6,14,55,30,38,46,54,62,70,78,86,94 настай эм хүн урд зүгт гараад зүүн урдаас ирнэ.

Засал: Салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.

Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл