8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн барилдаан хоёр өдөр болно

2022-01-26 12:00:00

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.

Барилдааны хуваарь:

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан.

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан.

Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.

Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа.

Хоёрдугаар сарын 01-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан үргэлжилж өндөрлөнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл