8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын мөнгийг угаадаг Баян Бямбаа хууль, хяналтныхнаас мултарсаар байх уу!

2022-01-27 15:32:00

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга албан тушаалаа ашиглаж томоохон компанид шахаа хийж болох уу. Албан тушаалаараа далайлгаж, үйлдвэрийн захиралд нөлөөлж, өөрийнхөө бизнесийнхээ хамтрагчаар дамжуулан Эрдэнэт үйлдвэрт хэдэн сая ам.долларын шахаа хийсэн хэрэг яагаад “улсын нууц” мэт хамгаалагдана вэ...!

Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байхдаа  МАН болон АН-ынхны хийсэн шахаанд живүүлэх дөхсөн гэдэг. Тэрхүү шахааны нэг хэсэг нь буюу их хэмжээний ам.долларын шахаа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын хүн гэгддэг, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Цагаандарийн Энхтүвшинтэй холбоотой гэдгийг зарим хүмүүс ил цагаан илчилж байна.

Тодруулбал, Ц.Энхтүвшин ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа бизнеснийхээ хамтрагч “Баян” Бямбаа гэгчтэй нийлж Эрдэнэт үйлдвэрт олон удаа өндөр үнэтэй бараа материал, тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.  Мөнгөн дүн нь хэд гээч. Барагцаалбал 70 гаруй сая ам.долларын шахаа хийсэн гэдгийг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ лайваараа мэдэгдэв.

Улс төр, бизнесийн хүрээнийхэн эрх ашгаараа нэгдэж бүлэглэл болдог нь өнөө үеийн завхрал болсон зүйл. Ийм бүлэглэлүүдийн нэг нь Цагаандарийн Энхтүвшин, “Баян” гэдгээрээ алдартай Бямбаа нарын хамтрал. “Баян” Бямбаа гэгч нь ихээхэн нууцлаг, хэвлэлд ч нэр нь тэр бүр дурдагдаад байдаггүй нэгэн ч Ц.Энхтүвшиний талынхны, цаашлаад Ц.Элбэгдорж нарынхны орж, гарсан бүх мөнгийг нь угааж, бизнесийг нь хөлжүүлдэг гэлцдэг юм билээ.

Уг нь “Баян” Бямбаа мэтийн танил тал, эрх мэдэл, бүлэглэлийнхээ хүрээгээрээ далимдуулж улсаас угжиж, аль байдаг өнгөтэй өөдтэй үйлдвэр, компаниуд руу гараа дүрдэг “хорчин”-гуудад хатуу хариуцлага тооцож байж шударга ёс тогтоно. Гэвч өнөөдрийн ханшаар 196 тэрбум төгрөгийн энэ хэрэг яагаад өнөөг хүртэл чимээгүй, хууль хяналтынхан ч шалгахгүй, “нууцын зэрэглэл”-д мэт байгаа нь тун хачирхалтай.

Мөнгө хэзээд мөрөө үлдээдэг. Өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг улстөрчдийн асуудал яригдсаар ирсэн. Харамсалтай нь нэгийг нь ч цагдаа, хүчний байгууллагынхан барьж, асуудлыг тодруулж байгаагүй. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшингийн хамаарал бүхий Баян Бямбаагийн энэ хэрэг албан тушаалын, авлигын, цаашлаад “Эрдэнэт”-ийг мөлжиж ирсэн бүхэл бүтэн системийг ч илчилнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Сая сая ам.долларын шахаа хийчихээд бусдын ард нуугдаж, буруугаа хүлээлгүй зугтдаг Баян Бямбааг хууль, хяналтныхан хэзээ шалгаж, үнэнийг тогтоох вэ!!!

Эх сурвалж:tac.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл