Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах "Л" зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ. Эл хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурч байсан гэх.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очиход талийгаач, 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ.