8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ

2022-02-07 10:09:25

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан байна. 

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл