Хөвсгөл нууранд жил бүр хөлдөггүй хэд хэдэн газар байдаг. Үүнийг нутгийнхан өрх гэж ярьдаг байна. Тэгвэл ирвэс хамгаалагч талийгаач залуугийн аав, Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ.
Тэрээр "
- Машины тод мөрөөс бүү гар
- Шөнө бүү яв
- Далай тоглоомын талбай гэж бүү бод
- Явж үзээгүй бол асуу
- Туг дарцаг байгаа бол болгоомжил, бүү ор
- Хурдаа тохируул
- Хар толгойгоос доош уруудаж болохгүй
Хэрэв шаардлагатай бол 99490051 дугаарт залгаж тусламж зөвлөгөө авч болно" гэв.