8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр 2016 оны сонгуулийг товлон зарлах, асуудлыг хэлэлцэнэ

2016-04-07 09:56:00

УИХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөрх болно. Тус хуралдаанаар ирэх дөрвөн жилийн хувь заяаг шийдвэрлэх чухал асуудлуудын талаар хэлэлцэнэ. Тухайлбал хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” зэрэг 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл