8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Тэмүүлэн: Хэрэг шалгагдаж эхэлсэн цагаас Хөгжлийн банкны зээлдэгч нараас 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн

2022-02-10 11:44:00

Хөгжлийн банкнаас хугацаа хэтэрсэн, чанаргүй 52 зээлийг шалгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр АТГ-т ханджээ. АТГ-аас уг асуудлаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулж,  мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг өнөөдөр мэдээлэв. Энэ талаар АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар өнөөдөр /2022.02.10/ мэдээлэл хийлээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан.Хөгжлийн банкнаас нийт чанаргүй гэж үзэж, шалгуулахаар 52 зээлийг шалгуулахаад АТГ-т ирүүлснийг хэрэг нээж, мөрдөн шалгаж байна. Хэрэг шалгагдаж эхэлсэн цагаас Хөгжлийн банкны зээлдэгч нараас 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Мөн иргэдэд анхааруулж хэлэхэд аливаа худалдан авалт хийхдээ тухайн байгууллагын дансыг битүүмжилсэн эсэхийг нягтлах хэрэгтэй. Жишээлбэл, "Гантиг Вилла" хотхоны есөн блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Тус хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий учраас битүүмжлээд байгаа юм" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Дөнгөж 1 хувь хүрэхтэй үгүйтэй мөнгө авчихаад юунд нь баярлах вэ дээ ажлаа олигтой хий...
2022/02/10 150.129.143.135