Жирэмсэн эмэгтэй хүмүүс яагаад үзэсгэлэнтэй байдаг вэ? Ангаахай үрээ хэвлийдээ тээж буй ээж “Миний хүүхэд эрүүл бойжиж байгаа болов уу”, “Би ямархуу ээж болох бол”, “Төрсний дараа яаж эргэж турах вэ” гээд л түмэн янзын бодол эргэлдүүлж байна уу. Эр нөхөр тань, эргэн тойрны залуус таныг ямар нүдээр хардаг бол. Та энэ тухай сонирхож байв уу. Үрээ тээж буй хэвлий тань хамгийн үзэсгэлэнтэй нь. Таны нөхөр хүүхэд хэрхэн бойжиж буй талаар бодох бүртээ маш их догдолж, тэр мэдрэмжийг мэдэрч чаддаггүйдээ жаахан гонсойдог гэнэ. Бүх цаг үеийн туршид эрчүүдийн дунд “Жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг” гэсэн яриа зүгээр ч нэг гарчихаагүй аж.Жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог асуудал юу вэ. Тэд хэрхэн үр хүүхэдээ тээж төрүүлдэг талаар мэдээлэл хүргэх гэж байна.