Индонезийн 29 настай Ирма Бюле гэх дуучин бүсгүй тоглолтынхоо үеэр тайзан дээр амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр хоёр дахь дуугаа дуулж байхдаа хортой могойнд хатгуулсан байна. Могой түүний гуяын хэсгээс хазсан ч, бүсгүй үзэгчиддээ тоглолтоо үргэлжлүүлэн хүргэж, улмаар 45 минутын дараа тайзан дээрээ ухаан балартаж унажээ. Могой маш их хор хөнөөлтэй бөгөөд нэг удаагийн хазалт нь заан эсвэл 20 хүнийг хөнөөх хэмжээний асар их хортой байдаг гэнэ.
Тайзан дээр дуулж байхдаа амьсгал хураажээ
2016-04-07 11:54:00